ӨНӨӨДӨР: “Үндэсний бичиг-Өв соёл” Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилсээр байна

2025-05-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 -Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд  Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99988648

11:00 цагт:   “Дорныг дурандахуй  Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914

-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

-“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

– “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

 Орон нутагт:

12:00 цагт: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газрын харилцааны чиг үүргийг таниулан суртачлах, хууль эрх зүйн чиглэлээр Мандал сумын ЗДТГ-ын хурлын танхимд мэдээлэл өгнө. 

-Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

 Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency