Өнөөдөр хаврын адаг цагаан луу сарын дөрвөн ногоон улаан хулгана өдөр

2025-05-07

Аргын тооллын 5 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 10, Бага морь одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана.

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency