Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно

2025-05-02

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотод эхэлж байна.

2025 оны тав дахь “Их дуулга”-д 2орны 226 (эрэгтэй 123, эмэгтэй 103жүдоч оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 17 тамирчин өрсөлдөхөөр Тажикистанд очлоо.

Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.АриунболдТ.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, +78 кг-д Д.Номинзул нар зодоглох юм.

Өнгөрсөн жилийн Душанбегийн “Их дуулга“-аас гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байв.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency