Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв

2025-04-28

Нийслэлд эзэнгүй золбин, зэрлэг нохдыг барьж,  асрамжлах газар байрлуулан, заримыг нь энэ сарын 28, 29-нд устгаж байгаа тул Богд уул руу өнөө, маргаашдаа гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, НЗДТГ, НОБГ-аас зөвлөлөө.

Мөн, иргэд тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгахыг анхааруулжээ. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хариуцдаг аж. Улаанбаатар хотод урьдчилсан судалгаагаар эзэнгүй мянга 1000 орчим нохой, муур байгаа гэж тооцжээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency