Архангай аймгийн ЭРДЭНЭМАНДАЛ сумын 100 жилийн ойн хүрээнд нутгийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч Сүхбаатарын БАТМӨНХ-ийн нэрэмжит “ХАНГАЙН ЦОМ-2025” яруу найргийн наадам болно.
1.ЗОРИЛГО:
Монголын уран зохиолыг дэлгэрүүлэх, яруу найрагчдын бүтээлийг олонд таниулах, уншигч зохиолчдыг холбох, сум орон нутгаа сурталчлах, ард иргэд, хүүхэд залууст утга, уран зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээх, илрүүлэх, уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд оршино.
2.ХУГАЦАА:
“ХАНГАЙН ЦОМ” яруу найргийн наадам: 2025 оны 05 сарын 17-ний өдрийн 17.00 цагт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “СОЁЛЫН ТӨВ”-д болно.
3.ШҮЛГИЙН СЭДЭВ:
Яруу найрагчид чөлөөт сэдэвтэй 1 шүлэг өгнө. 2025 оны 05-р сарын 13-ний өдрийг дуустал A.gadas@yahoo.com хаягаар илгээх буюу МЗЭ-ийн 208 тоотод хүлээж авна.
4.ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Наадмын эхний шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төв, Архангай аймгийн утга зохиолын “ХАНТАМИР” төв хамтран явуулж, нийт 21 найрагчийн бүтээлийг тэнцүүлнэ.
5.ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
1-р байр өргөмжлөл, 1.500.000 төгрөг
2-р байр өргөмжлөл, 1.000.000 төгрөг
3-р байр өргөмжлөл, 800.000 төгрөг
4-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг
5-р байр өргөмжлөл, 300.000 төгрөг
Оролцсон бүх найрагчид урамшуулалтай.
6. БУСАД:
Шалгарсан яруу найрагчид 2025 оны 05-р сарын 16-ны өглөө 07.30 цагт Монголын Зохиолчдын Эвлэлийн үүднээс Архангай аймаг, Эрдэнэмандал сумын зүг хөдөлнө.
Холбоо барих утас: 99056229, 88842471
0 cэтгэгдэлтэй