АНХНЫ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ.

2025-04-22

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр амжилттай хийлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсжн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжижээ. Уг мэс заслын онцлог нь Донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байлаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ дээр хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм. Цаашид УХТЭ-т Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна ойрын ирээдүйд Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа үргэлжлүүлж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency