ӨНӨӨДӨР: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнг нээнэ

2025-04-21

8:30 цагт: Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-нд зохион байгуулна.

10:00 цагт: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.

11:40 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Мишеле лицейн монгол сурагчид” /1926-1930/ архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Норфей Арт галерейд нээнэ.

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Орон нутагт:

-Архангай аймгийн төвд “Хавдрын эсрэг үндэсний аян” эхэлж, эмчийн үзлэгийг зохион байгуулна.

-“Уул ус мину” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад нээнэ.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency