Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

2025-04-18

ЮНЕСКО-гийн Ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны энэ өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв.

Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ. Энэ өдөр өөр өөрийн өв соёлыг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар ажил өрнүүлж ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн Байгаль болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцоор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигт үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг. 

Манай улс энэхүү конвенцод 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зураг зэрэг цогцолбор дурсгалууд, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлсэн байдаг.

Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency