Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ.

2025-04-18

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

9:00 цагт:  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Оюу толгой ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцах уулзалт хэлэлцүүлэг Холидей Инн-д болно.

9:30 цагт: Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үнэлгээний холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болно.

10:30 цагт: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д  хэвлэлийн хурал хийнэ.

-“Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвент Улаанбаатар галерейд болно.

-Засгийн газар ээлжит бусаар хуралдана.

-“Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр” тохиож байна.

– “Mongolia Mining-2025- үзэсгэлэн Буянт-Ухаа ордонд үргэлжилж байна.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Орон нутагт:

12:30 цагт: Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч  Б.Мөнгөнзаяагийн “Аниргүйн гүнд” анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнг  тус аймгийн Хүүхдийн ордонд нээнэ.

– “Хотоо цэвэрлэцгээе” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ Ховд аймагт үргэлжилж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency