Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ.
ОХУ-ын хуулиар бол гадаад иргэншилтэй хүмүүсийг л тагнуул хийсэн хэргээр ялладаг байна. Одоогийн байдлаар албаны хүмүүс түүнийг баривчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. “Mediazona”-д мэдээлснээр Москва дахь Монгол Улсын Консулын газар уг хэргийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, саатуулагдсан Т.Цэцэндэлгэр дээр консулын ажилтан очсон эсэх асуултад хариу өгөөгүй аж. Мөн Тувагийн филармонийн ажилчидтай тус сайт утсаар холбогдоход юу болсон талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж хэлсэн байна.
Эхнэр Елена Куулараас нь Т.Цэцэндэлгэр цахим хуудсандаа нийтлэл оруулахгүй байгаа талаар асуухад түүнийг малчин аав, ээжтэйгээ уулзахаар явсан байгаа, тэнд сүлжээ байхгүй гэж хариулжээ. Елена “Тэр удахгүй холбогдоно” гэсэн аж.
Эх сурвалж: Eguur.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй