Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13,361 эх амаржиж, 13,482 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 5.6 хувиар, төрсөн хүүхдийн тоо 5.3 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3-аар буурсан байна. 1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас илүү гарчээ. Харин бусад аймагт бага гарч, 1,000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 1.9 буюу хамгийн бага түвшинд байна.
Эх сурвалж: CNBC MONGOLIA
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй