ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

9:00 цагт: Мэргэжлийн болон тeхникийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны “Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд болно.

10:00 цагт: Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Холбогдох утас: 99149240

11:00 цагт: ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99028438

12:00 цагт:  ДЭМБ-ын өдрийн хүрээнд “Эрүүл эхлэл итгэлтэй Ирээдүй” эх нярайн эндэгдлийг бууруулах хэлэлцүүлэг ЭМЯ-д болно. Холбогдох утас: 91000379, 99057582

13:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2025” үзүүлбэртэй хэвлэлийн хурал Степпе Аренад болно. 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.

 Орон нутагт:

-Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн болно.

-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.

-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ” гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency