Өнөөдөр болох үйл явдлын тойм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: Монголын бага ангийн багш нарын улсын II уралдааны нээлт Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн байранд болно.
10:00 цагт: “Дарьгангын туурвил: Дүгэржавын Маам” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-д болно.
12:00 цагт: “Анартай үдэш” тоглолтын талаар Үндэсний мэдээллийн төвд мэлээлнэ.
13:00 цагт: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Эрдмийн чуулган 2025” хурал ЭМЯ-нд болно.
15:00 цагт: “Дүнхуаны соёл Улаанбаатарт” соёлын солилцооны арга хэмжээний нээлт Чингис хаан Үндэсний музейд болно.
Орон нутагт:
14:00 цагт: Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг Дундговь аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт болно.
-Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгад болно.
-Сэлэнгэ аймагт бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 3-5-ны өдөр зохион байгуулна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй