Өнөөдөр: “Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье” уриатай тайван жагсаал Сүхбаатарын талбайд болно

2025-03-14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

11:00 цагт: Элдэв эрдэнэт хэмээх Модон могой жилийн хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Дондүвлин хийд “Дарь эхийн мандал шива” хурал ном хурна. 

11:30 цагт: “Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье” уриатай тайван жагсаал Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас:99149240

15:30 цагт: Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ? номын нээлт Төв номын сангийн шинэ байранд болно.

16:00 цагт: Энэ сарын 15-нд болох Energy party show-ны талаар Аса Аренад мэдээлнэ

18:30 цагт: Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагналтнуудын тоглолт Улсын Филармонид болно.

-Олон улсын математикийн өдөр тохиож байна.

Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.

“Гэгээ/Glow” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал “Норфей Арт” галерейд үргэлжилнэ. 

3 дугаар сарын 18-ныг хүртэл “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглож байна.

 

4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency