Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн 40 талбайг шинээр байгуулна

2023-06-30

“Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаа мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн онд нийт 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг босгожээ. Харин өнөө жил уг ажлаа үргэлжлүүлэн 40 байршилд шинээр талбай байгуулахаар төлөвлөсөн аж.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency