Хур тунадас: 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8….-13 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй