ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

2025-02-13

Сар шинийн баярын өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ирэх долоо хоногийн эхээр хуралдан компанийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

2024 оны тухайд 2023 оны цэвэр ашиг 3.2 их наяд орчим төгрөгт хүрч, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Ингэснээр 1072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн(татвар
суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэж байсан юм.

Иргэдийн хувьд нэрийн дансаа e.mongolia болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-өөс шалгах боломжтой юм байна.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency