Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 158 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 2023.06.26-ны өдрөөс эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, бүрэн арилгаж 2023.06.29-ний өдрийн 20 цаг 24 минутанд цахилгаан эрчим хүчинд холбожээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй