Монгол Улс аз жаргалын индексээр 77 дугаарт жагсаж, 16 байр ухарлаа

2025-02-05

2024 оны “Дэлхийн аз жаргалын индекс” гарчээ. Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт жагсаж, өмнөх оныхоос 16 байр ухарчээ. 2023 онд манай улс тус индексээр 61 дүгээрт жагсаж байв. Энэхүү индекс нь улс орнуудын иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын түвшин зэрэг үзүүлэлтүүдээр үнэлдэг.

Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан бол Дани улс тогтвортойгоор 10 гаруй жил зуузай холбон араас нь бичигдэж байна. Финланд улс хувь хүний орлогыг татварт 51.25 хүртэлх хувийг төлдөг. Харин Дани улсын иргэдийн 80-85 хувь нь нийгмийн дундаж давхаргад багтдаг ба хувь хүний орлогын татварт тэд 55-60 хувийг төлдөг байна. Үүнийхээ хариуд эрүүл мэндийн үйлчилгээ, үнэгүй боловсрол, хүүхдийн асрамж болон бусад үйлчилгээнд хамрагддаг.

Дэлхийн хамгийн баян улсууд буюу хамгийн хүчтэй эдийн засагтай улсуудын жагсаалтыг харвал АНУ, БНХАУ, Япон, Герман, Энэтхэг зэрэг улсууд нэрлэгдэнэ. Гэтэл эдгээр улсын иргэдийн Аз жаргалын индекс дээгүүрт орохгүйгээр барахгүй, зарим орон нь  100,000 хүнд оногдох амиа хорлолтын тоогоор тэргүүлж байна. 2024 онд БНХАУ аз жаргалын индексээр 143 орноос 60 дугаарт бичигджээ.

Өнгөрсөн онд АНУ-ын ДНБ 25.43 тэрбум ам.долларт хүрч дэлхийг тэргүүлсэн ч аз жаргалын индексээр 23 дугаарт жагсжээ. Энэ нь 2023 оныхоос найман байр ухарсан үзүүлэлт юм.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency