ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

2025-02-05

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency