Байнгын хороодын дарга, гишүүд Дундговь аймагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа

2025-02-03

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нара-Нарантуяа нар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчидтай уулзаж, аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар болон хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.

Улсын Их Хурлын төлөөлөгчид Дундговь аймгийн шүүх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, аймгийн Прокурорын газраар очиж, байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийн төлөв байдал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцжээ.

Төрийн байгууллага, холбогдох албан тушаалтнуудтай уулзсаны дараа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нара-Нарантуяа нар аймгийн иргэдтэй уулзаж Хүний эрхийн үндэсний Хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсож, хэлэлцэв.

 

 

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency