Менингококкт халдвараар өвчилсөн гурван настай хүүхэд эндсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Мөн дахин нэг хүүхэд өвчилсөн байж болзошгүй нөхцөл үүссэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-өөс “2024 онд менингококкт халдварын дөрвөн шижигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс лабораторийн шинжилгээгээр хоёр тохиолдол батлагдаад, эдгэрсэн. 2025 онд сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд батлагдсан тохиолдол нь эндлээ. Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол илэрсэн. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Эмчилгээ эхэлсэн. Эмнэл зүйтэй холбоотой гэвэл тууралт халдвар ихсэж байна” гэв.
эх сурвалж:newspress.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй