“Зүрх мартахгүй” төслийн багийн эмч мэргэжилтнүүдийг “МИАТ” ХК олон улс болон алслагдсан аймгуудад үнэгүй зорчуулахаар болжээ. Мөн орон нутгаас Улаанбаатар хотод зүрхний хагалгаанд орох хүүхдийг асран хамгаалагчийнх нь хамт үнэгүй тээвэрлэхээр болсон байна.
МИАТ компанийн удирдлагууд “Зүрх мартахгүй” төсөл дээр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг энэ сард “Бундан” ТББ-тай байгуулжээ. Санамж бичигт тусгаснаар, төрөлхийн зүрхний өвчтэй, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд үзлэг хийхээр орон нутагт зорчих зүрхний эмч нарт үнэгүй тийз олгох юм.
Дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа “Зүрх мартахгүй” төслийн эмч нар өнгөрсөн хугацаанд Монгол орны 21 аймаг, 300 сумыг хоёр удаа бүтэн тойрсон бөгөөд цаашид Хойд Солонгос, Киргиз, ОХУ-ын Тува, Бутан улсад очиж, шаардлагатай хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлнэ.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй