2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголт иргэдийн дансанд өнөөдөр, маргааш шилжүүлнэ.
Тодруулбал, өнгөрсөн оны IV улирал буюу 2024 оны 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ гэж ТЕГ мэдээлжээ.
2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм.
Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо дансандаа авахгүйгээр өөрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын албан татвараа аппликейшнээр төлөх хүсэлт илгээх боломжтой технологийн шиэнчлэл хийгдсэн.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй