Монгол улс энэ жил 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настанд “Насны хишиг” олгоно.
“Ахмад настны тухай” хуульд зааснаар жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө төрөөс олгодог уг тэтгэмжийг нэгдүгээр сард багтааж өгөхийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Ингэхдээ 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг олгодог журамтай.
Мөн тэтгэмжийг энэ оноос эхлэн анх удаа авах 65 нас хүрсэн ахмад настныг ehalamj.mn сайтад бүртгэж дуусчээ. “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн юм.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй