280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

2025-01-20

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дууслаа. Зоорьгүй хоёр давхар бүхий тус барилга нь бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хөхий Хан” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency