Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нэгдүгээр сарын 15-ны хуралдаан 59.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 21 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцэж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ талаар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь “…хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээх зохицуулалтын дагуу, мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Байнгын хороонд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Хууль тогтоомжийн давхардал, хийдэл гаргахгүй байх зарчмын хүрээнд “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай хэмээн үзсэн байна.
Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Д.Цогтбаатар гишүүн төслийн талаар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу, мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг өмнөх жишгийн дагуу шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Д.Цогтбаатар дарга төслийн талаар танилцуулсан. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.
Б.Заяабал гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх шаардлагатай талаар тайлбарлаж, энэ чиглэлээр санаачилгатай ажиллахыг нэр дэвшигчдэд захив. Түүнчлэн аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог тэгш хангах тогтолцоог бүрдүүлэхийн чухлыг онцолж байсан. Дам.Цогтбаатар гишүүн, шинээр томилогдох Хяналтын зөвлөлийн гишүүд хуулийн хүрээнд далайцтай, ажиллах боломж байгааг шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулах чиглэлээр идэвхтэй, санаачилгатай ажиллахыг захиж байв.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй