Хятадын Харбин хотноо болдог мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож, түрүүллээ. 36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, ОХУ зэрэг 12 улсын 60 гаруй сийлбэрч оролцжээ. Монгол Улсаас дөрвөн баг оролцож, хоёр нь алт, мөнгөн медалийн эзэн боллоо. Сийлбэрч З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш оролцсон. Манай оролцогчид тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ордог. Харбин хотод одоо цасан сийлбэрийн 27 дахь удаагийн тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонези, Испанийн 100 сийлбэрч оролцож байгаа аж.
0 cэтгэгдэлтэй