Энэ сарын 08-нд НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаалтаа авна

2025-01-06

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд 23:59 цагт хаагдана. Иймд энэ өдөртөө багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авна.

2024 оны 10-12  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд иргэд бүртгүүлэх шаардлагатай. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог билээ. Харин гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгоно.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency