Волейболын Охидын шигшээ Азийн аваргын “A” хэсэгт БНХАУ, Узбекстаны багтай тоглоно

2023-06-29

“U16” насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны долоодугаар сарын 01-08-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулна. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монгол улсын “U16” насны охидын шигшээ БНХАУ-ыг зорилоо. Тэд Азийн аваргын А хэсэгт Хятад болон Узбекстаны багтай тоглохоор болжээ . Тэмцээнд Монгол, Хятад, Узбекстан, Япон, Австрали, Иран, Хонгконг, Тайланд, Тайвань, Казакстан, Макао, Энэтхэг зэрэг 12 орны баг тамирчид өрсөлдөх юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency