Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргав

2024-12-27

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:53 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан талаар мэдээллээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency