Бүтэлттэй төрсөн нярайн тархины эмчилгээг нэвтрүүллээ

2024-12-25

Манайд нярайн эндэгдэл 1000 амьд төрөл­төд 7.7 байгаа нь олон улсын дунджаас тав дахин өндөр үзүүлэлт юм. Иймд ня­райн эрт ил­рүүл­­гийг сайжруулах, оношилгоо, эмчил­гээг өр­гө­жүү­лэх бодлогын хүрээнд энэ онд үн­дэс­ний баг бай­­гуулсан билээ. Тус багийнхан ня­­­райн тус­­ламж, үйлчил­гээг чанартай, хүр­тээмж­­тэй, үр дүн­тэй хүргэхэд анхаарч ажил­лаж буй. Үүний хү­­рээнд тэд нярайн тархи өр­­гөх эм­чилгээг “Өр­гөө” амаржих газарт хийж эх­лүүлс­нээ өчигдөр мэ­­дээллээ. Тус эмчилгээг бү­­тэлт­­тэй буюу хү­­чил­­­төрөгчийн дутагдалтай төр­­сөн нярайн тар­­хийг хөлдөөх замаар хийдэг бө­­­гөөд цаашид гарч болзошгүй олон хүндрэ­­лийг уг аргаар зог­­­соох давуу талтай аж.

Үн­­дэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг “Ма­­­­­­­­­най улсад тар­хины хүчилтөрөгч, цусан хангам­­­­­­­жийн ду­­тагдлын шалт­гаант эмгэг сүү­­­­лийн 10 жил ня­­райн өвчин, эндэгдлийг тэр­гүү­­лж байгаа. Хүүхдийг эхийн хэв­лийд бай­­­­хад нь, эсвэл нярай үед нь тохир­­сон эм­­­­­­­чил­­гээг ча­­­нартай хийс­нээр хөгж­­лийн бэрх­­шээл үү­­­сэ­­­хээс 70 хувь сэргийлэх бо­ломжтой.

Ха­­­рам­­­­­­­сал­­­­тай нь, манайд нярайн эрт үеийн за­­рим эм­­­­­­чилгээг нэвт­­­рүүлээгүйгээс өнгөрсөн ху­га­­­­­­­цаанд хөгж­­лийн хоц­­рог­дол­той есөн сар­­­тай хүүх­­­дүү­дийн ес, хоёр настнуудын 12 хувь нь л шаард­­­­­лагатай тусламж, үйлчилгээ авсан байна. Ха­рин өнөөд­рөөс бид хамгийн сүүлийн үеийн дэв­шилтэт тех­нологи ашиглан нярайн өвч­­­­­­­­лөл, эн­дэгдлийг бууруулах, хөгж­лийн бэрх­­­шээл үү­­­­­­­­­сэ­­хээс сэргийлэх эмчилгээг нэвтрүүл­­лээ. Ча­­­­­­нар­­т­ай тусламж, эмчилгээг цаг алдалгүй хү­р­­гэс­­­­­­­­нээр хүүх­­­дийн дархлаа багаасаа зөв тогтож, эд, эсийг хамгаалан, эрүүл саруул өсөж торних үн­­дэс болдог” хэмээсэн юм. 
Салбарын яамнаас нярайн эндэгдлийг 1000 тө­­рөлт тутамд 5.5 болгон бууруулах зо­рилт та­­­виад буй. Бүтэлттэй төрөл­­­төөс үүд­дэг олон өвч­­­нийг бууруулахад 72 цагийн тур­шид хийгд­­­­­­дэг дээрх эмчилгээ чухал нөлөөтэй гэж ал­­­баныхан үзэж байна. Ингэснээр төрөн­гүү­тээ эндэх, бү­тэл­тээс үүдсэн уналт та­талт, саа­­­жилтаас урьд­­чи­лан сэргийлэх боломж­той аж. Таш­рамд дур­­­­­­дахад нярайн тархи өргөх эм­­­чилгээний таван ап­­па­ратыг эхний ээлжид “Өр­­­­гөө” амаржих га­зарт нийлүүл­­­­жээ. Цаашид бусад төрөх эмнэлэгт нийлүүлэх аж.

Эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency