Чингэлтэй дүүрэгт 2022 оноос “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг 21 хороонд байршуулаад байсан юм.
Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холбожээ. Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар тус дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байгаа юм байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэлт болон илрүүлэлт нэмэгдэх юм.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй