БНХАУ-ын Роботын ур чадварын уралдаанд багш нар “Алтан цом” -ын эзэд боллоо.

2024-12-20

БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцсон байна.

Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлжээ.

Слесарь механикийн төрөлд алт, Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр “Алтан цом” -ын эзэн боллоо.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency