Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй зураач Ө.Эрдэнэбулганы хөрөг бүтээл Америкийн хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулж буй уралдааны финалд шалгарсан байна. Түүний бүтээл захиалгын бус хөрөг зураг ангилалд шилдэг 20 зургийн нэгээр шалгарчээ. Дэлхийд томоохонд тооцогддог энэхүү уралдаанд 1000 гаруй зураачид оролцож байгаа юм.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй