Төв цэнгэлдэх хүрээлэнд хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм байна. Үүнд:
- Баянзүрх дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
- Хан-Уул дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
- Чингэлтэй дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
- Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар
- “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар
Хүй долоон худагт хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
- Баянгол дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- Сүхбаатар дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар ажиллана.
Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
0 cэтгэгдэлтэй