Ахлах ангиуд амралтын өмнөх 7 хоногт цахимаар хичээллэнэ

2024-12-12

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус мөн эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” гэж тусгасан.

Уг заалтын  дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.

Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног буюу 2024.12.30- 2025.01.03-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency