Улаанбаатар хотын утааны асуудалд зарцуулсан төсөв, хөрөнгийг хэн хэрхэн зарцуулсан, ямар үр дүн гарсан тухай нийтийг сонсгол хийхийг иргэн Б.Мөнгөнчимэг санаачлан https://petition.parliament.mn/ хуудаст энэ оны 11.25-ны өдөр байршуулсан. Өнөөдрийн байдлаар 4400 орчим иргэн уг асуудлыг дэмжжээ. Одоогоор 22 хоног үлдээд байгаа бөгөөд 30 хоногийн хугацаанд 70 мянган хүн санал өгч дэмжвэл утааны Сонсгол зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Иргэн та утааны асуудалд анхаарлаа хандуулж, өнгөрсөн хугацааны төсвийн захиран зарцуулалтыг олон нийтэд ил болгохыг хүсвэл доорх линкээр нэгдэж болно.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй