Нийслэлийн сурагчдыг хамруулж буй шүдний үзлэгт 78,5 хувь өвчлөлттэй гарлаа

2024-12-05

ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Тэгвэл Нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг одоогоор 60 хувьтай үргэлжилж байна. Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байна.

Тодруулбал үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ.  Харин нүдний үзлэгт орсон 13,882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй гэсэн тоон мэдээлэл байна. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг онцлов.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency