Австрийн суут зураач Густав Климтийн сүүлчийн уран бүтээлийг дуудлагаар зарахад $108.4 саяын үнэ хүрчээ.
Ингэснээр Европын дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан уран зураг болж байгаа юм.
Sotheby’s дуудлага худалдааны төвийн зохион байгуулсан үнэ хаялцуулах арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжилж, Хонконгийн нэг цуглуулагч ялжээ.
“Дэвүүртэй хатагтай” (Dame mit Fächer) хэмээх энэ хөргийг 1918 онд зураачийг нас барсны дараа урлангаас нь олж байжээ.Уг бүтээлээс тухайн үед Японы соёлын нөлөө баруун Европт хүчтэй нэвтэрч байсныг харж болох гэнэ.
Австрийн симболист урсгалын том төлөөлөгч гэгддэг Густав Климт нь 1907 онд зурсан “Үнсэлт” нэртэй бүтээлээрээ дэлхий дахинд хамгийн их алдаршсан юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.