Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

2024-12-03

УИХ-ын  Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо энэ сарын 28-ны өдөр  хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

УИХ-аас төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Монгол Улсын 2025 оны төсвийг 2025 оны төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт:

  1. Монгол УлсынЕрөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсэгт заасан хуулийн төслийг хэлэлцэн батлахтай холбоотой харилцааг зохицуулна.
  2. Энэ хуулиар нарийвчлан зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.
  3. УлсынИх Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төслийг Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна.
  4. Засгийн газар энэ хуулийн 2.1-д заасан санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ.
  5. Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
  6. Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14, 39.30-д заасан хугацааг баримтлахгүй буюу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыгажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх шаардлагыг баримтлахгүй.
  7. Энэ хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталснаар хүчингүй болно гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency