Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.
ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар онцолж тодруулахад “Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм.
Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй гэж хэлсэн.
Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий.
Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn системээр бүртгэж байгаа.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.