Байнгын хороод хамтран хуралдаж “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоол баталлаа

2024-11-28

УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо энэ сарын 26-ний өдөр хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарын  бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг батлахыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency