Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04.34 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос урагш 110 орчим км зайд Галт сумын нутагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч нь 5.1 магнитуд байсныг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Эх сурвалж:Newspress.mn
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй