Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас цахилгаан дамжуулах шугамд засвар хийж байна. Тиймээс Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, 30 дугаар хооронд 11:00-13:30 цагийн хооронд засвар хийж цахилгаан хязгаарлана. Мөн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт 13:00-15:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, төлөвлөгөөт засварыг хийх юм. Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороонд төлөвлөгөөт цахилгааны хязгаарлалт хийнэ гэж “УБЦТС” ТӨХК-аас мэдээлжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй