Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болж байна. Иймд тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэх нь чухал гэдгийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан онцолсон.
Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины сэрвээний өндөр хэмжих болон телевизийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах, Наадмын нээлт, хаалтын үеэр гарсан алдаа дутагдалыг давтахгүй байж наадмын нээлтийн арга хэмжээний утга агуулгыг улам төгөлдөржүүлж, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хэлбэр агуулгад онцгой анхаарах шаардлагатайг тодотгоод дараах үүрэг өглөө.
Үүнд:
Түүнчлэн 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үеэр гаргасан алдаа дутагдал, зөрчлүүдийг дахин давтахгүй анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: newspress.mn
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй