ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ 4 СПОРТЫН 8 ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ ХАМРАГДАНА

2024-11-19

Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-наас 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо сургалт семинар зохиогдох бөгөөд уг сургалтад манай улсаас 4 спортын 8 шүүгч, дасгалжуулагч хамрагдана. Азийн Олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр хөтөлбөрт хамрагдах шүүгч, дасгалжуулагчдыг Олимпик хауст хүлээн авч амжилт хүслээ.

Тус хөтөлбөрийн шүүгч болон дасгалжуулагч нараар:

Байт харваа – Б.Баасанжаргал, О.Огторгуй
Ширээний теннис – Р.Цогзолмаа, Т.Энхтөр
Бадминтон – Э.Эрдэнэбаяр, У.Дэлгэрмаа
Усан спорт – Д.Тэмүүлэн, Э.Хулан нар хамрагдана.
Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг шүүгч, дасгалжуулагчдаа дэмжин ажиллах онцолж, спортын барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбоодтой хамтран ажиллахаа илэрхийлэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency