Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

2023-06-26

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний 11:40-22:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг нийслэлчүүд болон жуулчдад толилуулахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байгаа аж.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency