ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ӨМНӨХ ОНООС НЭМЭГДСЭН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2024-11-08

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн тархвар судлаач  эмч Д.Оюунгэрэл “Дэлхий дахинд улирлын томуугийн H1N1, H3N2 болон томуугийн B вирус идэвхжилийн түвшинд байна. Манай улсын хувьд томуу томуу төст өвчний тархалтын түвшин 44 дүгээр долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд шилжээд байна. Тус долоо хоногт нийслэлийн хэмжээнд нийт 9000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгааны шалтгаантай байна.

Энэ нь  өнгөрсөн долоо хоног болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өвчлөлийн түвшнийг насны ангиллаар авч үзвэл томуу, төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй. Иймд бид эрсдэл бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Улсын хэмжээнд томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency