АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ТАШКЕНТ ХОТНОО БОЛНО

2024-11-07
Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан🇺🇿 улсын нийслэл Ташкент хотноо зохиогдоно. Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор манай тивийн 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.
Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency